Энэ амралтын өдрүүдэд Ганга мөрний усанд нэг сая хүн мөргөл үйлдэх нь “Агуу их тэнэглэл” гэв

Энэ амралтын өдрүүдэд Ганга мөрний усанд нэг сая хүн мөргөл үйлдэх нь “Агуу их тэнэглэл” гэв

Энэ нэгдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Энэтхэгийн Хинди шашинтнууд Ганга мөрний эрэг дээр цугларч, ариун усанд орохоор нэг гаруй сая хүн цугларах төлөвтэй байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, дэлхий дахинд коронавирусийн омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа үед энэхүү шийдэл нь маш том эрсдэлийг дагуулах болно “энэ бол агуу тэнэглэл” гэдгийг албаныхан мэдээлсээр байгаа юм.

Жил бүр хэдэн мянган мөргөлч Ганга мөрний ёслолын талбайд цугларч мөргөл үйлддэг бөгөөд энэ жилийн хувьд тус улс зарим хоригийн арга хэмжээ авсан ч энэхүү хориг ямар ч үр дүнгүй шийдэл болсон аж. Урьдчилсан тооцоогоор 800 мянгаас нэг сая иргэн мөргөл үйлдэхээр ирж Хинди шашны чухал өдрийг тэмдэглэх юм. Өнгөрсөн жил мөн Энэтхэгт томоохон шашны наадмын үеэр олон сая хүн цуглаж, дельта халдвар тархах нөхцөл бүрдсэн тул энэ удаа бүр их эрсдэлийг дагуулах тул эрүүл мэндийн байгууллагын зүгээс уг баяр наадмыг зохион байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг цуцлах хүсэлт мужийн дээд шүүхэд гаргажээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө