Казахстаны шинэ ерөнхий сайд өмнө нь ерөнхийлөгч асан Н.Назарбаевын туслахаар ажиллаж байжээ

Казахстаны шинэ ерөнхий сайд өмнө нь ерөнхийлөгч асан Н.Назарбаевын туслахаар ажиллаж байжээ

Хэдэн өдөр үргэлжилсэн үймээн самуун, эсэргүүцлийн жагсаалын дараа Казахстаны ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаев засгийн газрын шинэ тэргүүнийг өчигдөр/2022.01.12/ зарласан билээ.

Тодруулбал, тус улсын шинэ ерөнхий сайдаар өмнөх ерөнхий сайдын туслахаар ажиллаж байсан Алихан Смайлов томилогдсон байна. Казахстаны доод танхим нэн даруй санал хураалт явуулж, санал нэгтэй дэмжсэнээр түүний нэрийг баталжээ. 

Алихан Смайлов нь 1972 онд төрсөн, Казахстаны Үндэсний Их Сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, хожим эдийн засаг-менежментийн ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр өмнө нь

  • 1999-2003; 2009-2014 онуудад Казахстаны Статистикийн газрын дарга;
  • 2006-2007, 2008-2009 онуудад Сангийн дэд сайд;
  • 2015-2018 онуудад Ерөнхийлөгч Н.Назарбаевын туслах;
  • 2021 оны 1-р сараас хойш өнөөг хүртэл Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байжээ.

Казахстанд өнгөрсөн долоо хоногоос шингэрүүлсэн газын үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж эхэлсэн. Жагсагчид Токаевын засгийн газар болон ерөнхийлөгч асан 81 настай Нурсултан Назарбаевын нөлөөг эсэргүүцсэн юм. Гэвч мөн л Назарбаевын туслахаар ажиллаж байсан хүнийг шинэ ерөнхий сайдаар томилоод байна.

Эх сурвалж: Eaeunion

 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө