Сохор болзоонд анх удаа уулзсан эрэгтэйгийнхээ гэрт хөл хорионы улмаас дөрөв хоног гацжээ

Сохор болзоонд анх удаа уулзсан эрэгтэйгийнхээ гэрт хөл хорионы улмаас дөрөв хоног гацжээ

БНХАУ-д коронавирус илэрсэн хотуудад хатуу хөл хорио тогтоож буй. Тэгвэл Ван хэмээх эмэгтэй анх удаа уулзсан эрэгтэйгийнхээ гэрт хөл хорионд орсон явдал Хятадын сошиал сүлжээг шуугиулж байна.

Тодруулбал, Ван  сар шинийн баярыг тохиолдуулан саяхан Гуанжоугаас Жэнжоу хотод амьдардаг эцэг, эх дээрээ иржээ. Вангийн эцэг, эх нь түүнийг нөхөртэй болгохын тулд 10 удаа сохор болзоонд явахыг ятгасан байна. Гэтэл тав дахь болзоот залуу нь тогооч байсан бөгөөд “амттай хоол хийж өгье” хэмээн түүнийг гэртээ урьжээ.

Энэ талаар Ван  “WeChat” сүлжээнд бичсэн нийтлэлдээ “Болзоот залуу маань хоол сайн хийдэг учраас намайг гэртээ ирэхийг урьсан. Гэтэл гэнэтхэн л хөл хорио тогтоож, хэд хоногийн турш гэрээс нь гарч чадахгүй болчихлоо” гэжээ. Ван өнгөрсөн ням гарагт хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа анх удаа болзсон хүнийхээ гэрт дөрөв хоног гацаад байгаа талаараа ярьсан байна. Мөн түүний болзоот залуу нь “дуу цөөнтэй ч өдөр бүр түүнд хоол хийж өгч байгаа” гэжээ.  

Сохор болзоонд танилцсан залуу нь түүнд өдөр бүр амттай хоол хийж өгч байгаа талаар Ванг ярьжээ

Сүүлийн өдрүүдэд Жэнжоу хотод коронавирусийн халдвар бүртгэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд тус хотод коронавирусийн 100 гаруй тохиолдол батлагдсан юм. Улмаар эрх баригчид нэн чухал биш үйлчилгээний газруудыг хааж, хатуу хөл хорио тогтоосон байна.  

Эх сурвалж: BBC