БНХАУ-ын иргэд “KFC захиалаад “Dimoo” хүүхэлдэй хожоорой” гэх сурталчилгааг бойкотлохыг уриалж эхэлжээ

БНХАУ-ын иргэд “KFC захиалаад “Dimoo” хүүхэлдэй хожоорой” гэх сурталчилгааг бойкотлохыг уриалж эхэлжээ

БНХАУ-ын цахим сүлжээнд KFC-ийн хоолны сурталчилгааг бойкотлохыг уриалсан маргаан хүчтэй өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногт KFC-ийн багц худалдаж аваад “том нүд, дугуй царайтай “Dimoo” хүүхэлдэй хожоорой” гэсэн сурталчилгааг тус сүлжээ ресторан цацсан юм.

Улмаар үйлчлүүлэгчид тоглоомын эзэн болохын тулд  KFC-г олноор захиалж, идэлгүй хаях тохиолдол их гарсан аж. Жишээ дурдахад, нэг үйлчлүүлэгч тоглоомын эзэн болохын тулд 10,494 юаниар 100 гаруй багц захиалсан байна. Мөн захиалсан хоолоо идэлгүйгээр хаях тохиолдол их гарчээ.

Хятадын Хэрэглэгчдийн нийгэмлэг (CCA) “хоолны багцад хязгаарлагдмал тоогоор хүүхэлдэй дагалдуулж буй нь иргэдийг хэт их худалдан авалт хийхэд өдөөгч хүчин зүйл болж, нийтийн хэв журам, ёс заншил, хуулийн үзэл санааг зөрчиж байна” гэжээ.

KFC эх газрын Хятадад анхны салбараа нээсний 35 жилийн ойг тохиолдуулан уг урамшууллыг эхлүүлсэн юм.  Гэсэн ч хүнсний хог хаягдлыг нэмэгдүүлж байна гэсэн томоохон эсэргүүцэлтэй тулгарлаа. Одоогоор “KFC China”-аас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө