“Их Британийн улс төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг завдсан” Хятад эмэгтэйг олон нийтэд зарлав

“Их Британийн улс төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг завдсан” Хятад эмэгтэйг олон нийтэд зарлав

Их Британийн улс төрийн үйл ажиллагаанд Кристин Чинг Куй Ли гэх Хятад эмэгтэй хөндлөнгөөс оролцохын тулд парламентын гишүүдтэй холбоо тогтоож байгаа талаар тус улсын Аюулгүй байдлын албанаас мэдээллээ.

Хятадын Коммунист намтай холбоотой Кристин Чинг Куй Ли нь Их Британийн улс төрчид ялангуяа УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүмүүстэй голчлон холбоо тогтоосон хэмээн Аюулгүй байдлын албанаас гаргасан сэрэмжлүүлэгт дурджээ. Тодруулбал, тэрбээр БНХАУ, Хонгконг дахь гадаад иргэдээс санхүүжилт авч, хэд хэдэн улс төрчид хандив өгсөн нь тогтоогдсон байна. Үүнийг албаныхан урт хугацааны мөрдөн байцаалтын үр дүнд тогтоожээ. Лигийн санхүүжүүлсэн парламентын гишүүдийн нэг нь Их Британийн Хөдөлмөрийн намын гишүүн Барри Гардинер байсан бөгөөд таван жилийн дотор түүнээс 420,000 фунт стерлинг авсан байна. Гэхдээ Барри Гардинер хандивын талаар Аюулгүй байдлын албанд мэдэгдэж байжээ.

Кристин Чинг Куй Ли

Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател "Хятадын Коммунист намын нэрийн өмнөөс улс төрийн үйл ажиллагаанд санаатайгаар оролцож, парламентын гишүүдийг онилсонд гүнээ санаа зовниж байна. Гэхдээ бид хөндлөнгөөс оролцож буй этгээдийг илрүүлэх арга хэмжээг авсан” гэжээ.

Мөн Дотоод хэргийн нарийн бичгийн дарга Иветт Купер "Британийн ардчиллын үйл явцад хөндлөнгөөс оролцох гэсэн Хятадын оролдлогыг бид эрс буруушааж байна" гэв.

Эх сурвалж: BBC