ТАСС: ОХУ-ын “Аэрофлот” компани өнөөдрөөс Москва-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээ сэргээж байна

ТАСС: ОХУ-ын “Аэрофлот” компани өнөөдрөөс Москва-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээ сэргээж байна

ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компани өнөөдөр/2022.01.14/-өөс Москва-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

“Аэрофлот” компаниас гаргасан мэдэгдэлд “1-р сарын 14-өөс Москва-Улаанбаатар чиглэлийн шууд тогтмол нислэгээ сэргээж байна. Нислэгүүд долоо хоногт нэг удаа хуваарийн дагуу явагдана" гэжээ.

Нислэг Москвагаас баасан гараг бүрийн 01:05 цагт хөөрч, Улаанбаатарт 12:10/орон нутгийн цагаар/ цагт газардах бол буцах нислэг бямба гараг бүрийн 07:55 байх аж.  

Эх сурвалж: ТАСС