Баруун Австралийн далайн эргийн Онслоу хотод өчигдөр/2022.01.13/ 50.7 хэм хүрч халж, түүхэн дэх хамгийн халуун өдрийн рекордтой тэнцжээ. 1962 онд Өмнөд Австралид мөн 50.7 хэм хүрч халснаар тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөрт тооцогдож байв. Гэхдээ Онслоу болон ойр орчмын бүс нутгуудад өнөөдрөөс агаарын температур нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд уг рекордыг эвдэж магадгүй хэмээн цаг уурчид таамаглаж байна.
Орон нутгийн эрх баригчид иргэдийг гэртээ агааржуулагч суурилуулах, гадаа гарахаар бол аль болох сүүдэрт байж, шингэн зүйл ойр ойрхон ууж байхыг зөвлөж байна.
Хэт халалтын улмаас Австралид ой хээрийн түймэр багагүй гарч байна. Тодруулбал, өнгөрсөн сард Маргарет голын ойролцоо гал түймэр гарч 6 мянга гаруй га талбай шатаж, оршин суугчдыг нүүлгэж байжээ. Цаг уурын товчооны мэдээлснээр сүүлийн саруудад тус бүс нутагт бороо ороогүйгээс хэт халуун агаар хуримтал
Эх сурвалж: ВВС