Түргэн тусламжийн дрон анхны өвчтөнөө үхлийн аюулаас аварчээ

Түргэн тусламжийн дрон анхны өвчтөнөө үхлийн аюулаас аварчээ

Шведийн иргэн 71 настай эрэгтэй хашааны цасаа цэвэрлэж байгаад зүрхний шигдээс болж, яаралтай түргэн тусламж дууджээ.

Харин түргэн тусламж ирж байх замд түргэн тусламжийн дрон өвчтөнд гурван минутын дотор л зүрхний хэмнэл бууруулагч хүргэж амь насыг нь аварсан байна. Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, “Зүрхний шигдээс болсон үед ямар нэг тусламж авалгүй 10 минут болоход л амь насаа алдах аюултай байдаг. Иймд дрон яаралтай арга хэмжээ авч, өвчтөнд тусалснаар амь насыг нь аварч чадлаа. Мэдээж ойролцоогоор 15-30 минутын дотор түргэн тусламж очих байсан. Тэр хооронд амь нас нь аюулд орчихсон байх байлаа” гэжээ. Үүнээс өмнө “Everdrone” компанийн түргэн тусламжийн дроныг туршсаар байсан бөгөөд нийт 12 удаагийн 11-т нь өвчтөнд хугацаанаас нь өмнө тусламж үзүүлсэн аж.

Эх сурвалж: CTVnews