Сергей К.Шойгу: ОХУ ирэх долоо хоногийн лхагва гараг гэхэд бүх цэргээ Казахстанаас татан авсан байх болно

Сергей К.Шойгу: ОХУ ирэх долоо хоногийн лхагва гараг гэхэд бүх цэргээ Казахстанаас татан авсан байх болно

Өнгөрсөн долоо хоногт Казахстанд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, тус улсад эмх замбараагүй байдал үүссэн.  Улмаар Казахстаны ерөнхийлөгч хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван орон бүхий Хамтын гэрээний аюулгүй байдлын байгууллагаас тусламж хүссэн билээ.

Түүний хүсэлтийн хариуд ОХУ 2500, Киргиз 150 цэрэг, байлдааны техник хэрэгслээ тус улсад илгээсэн. Тэгвэл энхийг сахиулагчид үүргээ биелүүлж дууссан бөгөөд буцаан татах үйл ажиллагаа эхэлжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Казахстаны хамгийн том хот Алматыгийн нисэх буудлаас аль хэдийн нэг онгоц хөөрсөн байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей К.Шойгу Ерөнхийлөгч Владимир В.Путинтай уулзах үеэрээ ирэх долоо хоногийн лхагва гараг гэхэд бүх цэргээ татсан байх болно гэж мэдэгджээ.

ОХУ-аас тусламж хүссэн явдлыг улс төр судлаачид өөр, өөрийн өнцгөөс тайлбарлаж байна. Тухайлбал, улс төр судлаач Димаш Алжанов “Казахстанд олон хүн Оросын цэргүүдийг орж ирсэнд сөрөг сэтгэгдэлтэй байгаа. Тиймээс “даалгавраа биелүүлсэн” цэргүүдийг аль болох хурдан татан авах шийдвэрийг гаргасан болов уу. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин хямралын үед тусламжийн гараа сунгаснаар геополитикийн ялалтад хүрсэн гэж хэлж болно. Гэхдээ энэ хэмжээний тусламж мэдээж тодорхой хэмжээний үнэтэй бөгөөд “мартагдахгүй” байх болно. Энэ үнийг яаж төлүүлэхийг бид дараа нь л харах боломжтой” гэжээ.

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал Казахстанд сүүлийн 30 жил болоогүй улс төрийн хямралыг авч ирсэн. Тус улсын эрх баригчид мөргөлдөөнд хэдэн хүн амиа алдсан тухай албан ёсны тоо баримтыг хараахан гаргаагүй байна. Казахстаны Дотоод хэргийн яамны мэдээлснээр үймээний үеэр 9800 гаруй хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: NYpost

 




Н.Ганхуягийг Ардын цолоор шагналаа

44 минутын өмнө

Шуурхай мэдээ