Нью-Йорк хотод арьс өнгөний үзэл гаргаж метроны урдуур Ази эмэгтэйг түлхэж амь насыг нь хохироожээ

Нью-Йорк хотод арьс өнгөний үзэл гаргаж метроны урдуур Ази эмэгтэйг түлхэж амь насыг нь хохироожээ

Өчигдөр /2021.01.15/ АНУ-ын Нью-Йорк хотод Ази эмэгтэйг ирж буй метроны урдуур түлхэж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, хэрэг орон нутгийн цагаар өглөөний 09:30 цагийн орчимд болсон бөгөөд тус хотын Таймс скауэрын метроны буудалд болжээ. Амиа алдсан эмэгтэйг цагдаагийн албанаас мэдээлэхдээ, “Ази гаралтай 40 настай эмэгтэй байсан бөгөөд газар дээрээ нас барсан. Холбогдох хэрэгтнийг нэн даруй баривчилсан. Энэ үйл явдал ямар ч шалтгаангүй тэр зүгээр л Ази гаралтай байсан учраас тус хэрэг гарсан байж болзошгүй” гэсэн байна.

Мөн Нью-Йорк хотын гэмт хэргийн статистик мэдээллээс харахад өнгөрсөн онд Азийн эсрэг үзэн ядалтын гэмт хэрэг мэдэгдэхүйц маш ихээр өссөн байна гэжээ.

Харин хэргийн талаар гэрч мэдүүлэхдээ, “Хэрэг гарахаас хэдхэн минутын өмнө өнгөт арьстай эрэгтэй Ази эмэгтэй рүү дөхсөн. Ази эмэгтэйг эрэгтэйгээс холдохыг оролдсон ч эмэгтэйг шууд түлхчихсэн” гэжээ. Одоогоор тус хэргийг үйлдсэн сэжигтнээр 61 настай Саймон Марсиал гэгчийг баривчилж хэргийг шалгаж байна гэж албаныхан мэдээлэв.