Назарбаевын хоёр хүргэнийг өндөр албан тушаалаас нь огцруулжээ

Назарбаевын хоёр хүргэнийг өндөр албан тушаалаас нь огцруулжээ

2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Казахстан улсын эрх баригчид автомашины зориулалт бүхий шингэрүүлсэн хийн үнийг чөлөөлсөн. Гэвч уг шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа үнэ нь нэг шөнийн дотор хоёр дахин өсөж, үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.

Тэгвэл тус хэрэг дэлхий дахинд онцлох сэдэв болж Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын хоёр хүргэнийг төрийн өмчит томоохон компаниудын захирлын суудлаас огцруулсан байна.

Тодруулбал, өчигдөр Кайрат Шарипбаев буюу Назарбаевын том охины нөхөр тус улсын байгалийн хий дамжуулагч QazaqGaz компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас, Димаш Досанов буюу Назарбаевын бага охины нөхөр газрын тос дамжуулагч KazTransOil компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцруулжээ. Одоогоор яг ямар шалтгаанаар огцруулсныг мэдээлээгүй бөгөөд дээрх хоёр компанийн хувьд тус улсын эдийн засагт чухал ач холбогдолтой нөлөө бүхий томоохон байгууллагууд аж.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө