Германд хотын төвийн зогсоолыг хөнгөвчлөх зорилгоор автомашины жингээс хамаарч зогсоолын төлбөр авдаг болжээ

Германд хотын төвийн зогсоолыг хөнгөвчлөх зорилгоор автомашины жингээс хамаарч зогсоолын төлбөр авдаг болжээ

Германы Тюбинген хотын дарга зогсоолын төлбөрийг хэд дахин нэмэгдүүлж хотын төвийн зогсоолыг хөнгөвчлөх шийдвэр гаргажээ.

Тус шийдвэр нь зарим жолоочдын дургүйцлийг ихээхэн хүргэж байгаа юм. Учир нь автомашины жингээс хамаарч зогсоолын төлбөр авах аж. Тус хотын иргэд жилдээ ойролцоогоор зогсоолын төлбөрт 30 евро төлдөг байсан бол шинэ шийдвэрээр 120 евро төлөх болж байгаа юм.

1800 кг-аас дээш жинтэй, дотоод шаталтын хөдөлгүүртэй машин эзэмшигчид болон 200 кг-аас дээш жинтэй цахилгаан автомашин эзэмшигчид өмнөх төлбөрөөс зургаан дахин их буюу жилд 180 евро төлөх бол харин хөгжлийн бэрхшээлтэй, ажил үйлчилгээ эрхлэхэд нь тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай асаргааны ажилтнуудад энэхүү шийдвэр үйлчлэхгүй юм.