ВИДЕО: Нью-Йорк хотод дахин нэг эмэгтэйг явж байсан галт тэрэгний урдуур түлхсэн хэрэг гарчээ

ВИДЕО: Нью-Йорк хотод дахин нэг эмэгтэйг явж байсан галт тэрэгний урдуур түлхсэн хэрэг гарчээ

Энэ сарын 15-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод Ази гаралтай эмэгтэйг орон гэргүй өнгөт арьст эрэгтэй метроны урдуур түлхэж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тэгвэл уг хэргээс нэг хоногийн өмнө буюу буюу нэгдүгээр сарын 14-нд үүнтэй төстэй хэрэг гарчээ.

Тодруулбал, Нью-Йорк хотын Брюсселийн метроны буудалд явж байсан галт тэрэгний урдуур үл таних этгээд нэгэн эмэгтэйг түлхэж, унагасан байна. Азаар жолооч яаралтай тоормос татаж, галт тэргийг зогсоосноор бүсгүй амьд үлдэж чаджээ.

Цагдаа нарыг очиход хэргийн газарт байсан иргэд хохирогч эмэгтэйг метроны замаас татан гаргаж, анхан шатны тусламж үзүүлж байсан аж. Халдлага үйлдэгч галт тэрэг зогссоны дараа төмөр зам дагуу зугтсан боловч Бруккерийн буудал дээр цагдаа нар саатуулжээ. Прокурорын газраас "Одоогоор хэргийн нөхцөл байдал, сэжигтний сэдлийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна" гэж мэдэгдсэн байна.

ВИДЕО: 

Эх сурвалж: CNN