Нарны шууд тусгалаас болж нэг цагт хоёр байшин шатсан хэрэг гарчээ

Нарны шууд тусгалаас болж нэг цагт хоёр байшин шатсан хэрэг гарчээ

Английн Мерсисайдад нарны тусгалаас болж байшингууд шатсан хэрэг ихээр гарч байгаа тул холбогдох албанаас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсээр байгаа аж.

Тодруулбал, тус улсын гал сөнөөгчид нарны тусгалаас үүдэлтэй хоёр ноцтой гал түймрийг унтраасан байна. Галын шалтгаан нь цонхны тавцан дээр шил эсвэл цацруулагчтай зүйл байснаас үүджээ. Одоогоор тус хоёр түймэр нь орон нутгийн цагаар 14:00-14:30 цагийн хооронд хоёр өөр газар зэрэг шатаж эхэлсэн гэжээ.

Холбогдох байгууллагаас мэдээлэхдээ, “Жилийн энэ үед нар багатай байдаг тул нарны шууд тусгал толинд тусах нь ноцтой асуудал үүсгэдэг. Хүйтний улиралд ч нарны туяа маш хүчтэй байж, бага өнцгөөр орж ирдэг юм” гэжээ.

Мөн шатамхай бодис зэргийг нарны шууд тусгалаас хол байлгах хэрэгтэйг анхааруулав.

Эх сурвалж: BBC