Вакцинд үл итгэгч Чехийн дуучин зориудаар халдвар авч, нас баржээ

Вакцинд үл итгэгч Чехийн дуучин зориудаар халдвар авч, нас баржээ

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийг эсэргүүцдэг байсан Чехийн ардын дуучин Хана Хорка зориудаар халдвар авч 57 насандаа таалал төгсжээ. 

Түүний хүү Ян Рек “Prima News” өгсөн тодруулгадаа “аав, бид хоёрын шинжилгээний хариу эерэг гарч, гэртээ тусгаарлагдсаны дараа ээж зориудаар биднээс халдвар авч өвдсөн” гэж ярьсан байна. Мөн тэрбээр “үүнийг олон нийтэд ярьж буй гол шалтгаан нь хүмүүст сэрэмжлүүлэх юм. Аав бид хоёр вакцин хийлгэсэн байсан бол ээж маань вакцинд үл итгэгч байсан” гэжээ.

Омикрон “коронавирусийн бусад хувилбараас харьцангуй хөнгөн” гэдэг ойлголт олон нийтэд түгснээс болж зориудаар халдвар авах гэсэн хүмүүсийн бүлэг бий болжээ. Гэвч Дэлхийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Др.Роберт Мёрфи үүнийг эрс үгүйсгэж, “хүмүүс Омикроныг энгийн ханиад томуу гэж ярьдаг. Гэвч Омикрон амь насанд аюул учруулах эрсдэлтэй” гэжээ.

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 29 градус дулаан байна

6 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө