11 цагийн турш онгоцны дугуйнаас зүүгдэж ирсэн иргэн амьд үлджээ

11 цагийн турш онгоцны дугуйнаас зүүгдэж ирсэн иргэн амьд үлджээ

Өчигдөр /2022.01.23/ Африк тивээс Нидерландын нийслэл Амстердам хотын нисэх буудалд газардсан ачааны нисэх онгоцны урд дугуйн хэсгээс амьд хүн олджээ.

Тодруулбал, Одоохондоо харьяалал нас зэрэг нь нууцлалтай эрэгтэй хулгайгаар буюу онгоцны урд талын дугуйн хэсэгт Амстердам руу нийт 11 цаг орчим үргэлжилсэн нислэгээр зорчсон бөгөөд дундаа Кени улсын Найроби хотод нэг зогссон байна. Ядуу буурай орны иргэд нисэх онгоцны дугуйнаас зүүгдэж, хайрцганд нуугдаж дүрвэх тохиолдол байдаг ч ихэвчлэн хөлдөж амиа алддаг аж.  Одоогоор тус эрэгтэйг тээвэрлэж явсан гэх ачааны "Cargolux Italia" компанийн зүгээс мэдэгдэхдээ, хулгайгаар зорчиж ирсэн иргэний биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн байна. 

Эх сурвалж: BBC