Тэтгэврийн мөнгө авахын тулд нас барсан хүний цогцсыг түшиж, авч явжээ

Тэтгэврийн мөнгө авахын тулд нас барсан хүний цогцсыг түшиж, авч явжээ

Тэтгэврийн мөнгө авахын тулд нас барсан хүний цогцсыг зөөвөрлөж, авч явсан хэрэг Ирландад гарчээ.

Тодруулбал, Ирландын шуудангийн газарт нас барсан тэтгэвэр авагчийн цогцсыг хоёр хүн түшиж авч явж, тэтгэврийн мөнгө авахыг хүссэн байна. Харин шуудангийн ажилтнууд тэднээс олон зүйл асуусанд хоёр залуу цогцсыг газар унаган зугтжээ.

Эхлээд тус газрын утас руу нэгэн эр залгаж өндөр настны өмнөөс тэтгэврийн мөнгө авахыг хүсэж залгасан байна. Хариуд нь ажилтан “Боломжгүй. Тэтгэвэр авагч заавал өөрөө байх ёстой” гэсэн хариултыг өгчээ. Үүнээс хэсэг хугацааны дараа 60 гаруй насны эрэгтэйг хоёр залуу түшиж, дагуулж орж ирсэн байна. Залуусыг зугтаах үед газар унасан эрэгтэй дээр очиход нас барсан байхыг мэдээд ажилчид үнэхээр цочирдсон гэжээ. Одоогоор 60 настай эрэгтэйн нас барсан шалтгаан тодорхойгүй. Мөрдлөгийн шатанд явж байгаа гэв.

Эх сурвалж: BBC