Туркт их хэмжээний цас орсны улмаас Истанбулын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаажээ. Мөн ачааны зарим терманилын дээвэр нурснаас Ойрхи Дорнод, Африк тивээс Европ, Ази руу чиглэсэн нислэгүүд зогссон байна.
Нисэх онгоцны буудлын албан ёсны твиттер хуудаст энэ талаар “Цаг агаарын таагүй нөхцөл байдлын үүсээд байна. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс Истанбулын нисэх онгоцны буудлын бүх нислэгийг түр зогсоохоос өөр аргагүйд хүрлээ” гэжээ.
Цаг агаарын нөхцөл байдал зөвхөн нисэх буудлын үйл ажиллагааг хязгаарласангүй. Зам цасанд боогдсоны улмаас Истанбул хотод үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, үйлчилгээний газрууд мөн эрт хаалгаа барихаас өөр аргагүйд хүрчээ.
Ekiplerimiz uçuş operasyonlarının yeniden başlaması için apron, pist ve taksi yolu üzerinde temizlik çalışmaları gerçekleştiriyor.✈️ Olumsuz hava şartları ve yoğun kar yağışına karşı çalışmalar tüm hızıyla devam ediyor.?️ pic.twitter.com/Ac0R4SHNGU
— İGA Istanbul Airport (@igairport) January 24, 2022