АНУ-д хөлөг онгоц осолдож, 39 хүн сураггүй алга болжээ

АНУ-д хөлөг онгоц осолдож, 39 хүн сураггүй алга болжээ

Өнгөрсөн бямба гараг/2022.01.22/-т АНУ-ын Флоридагийн эргийн ойролцоо хөлөг онгоц хөмөрч,  39 хүн сураггүй алга болжээ.

Улмаар эргийн хамгаалалтын алба эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлж, өчигдөр/2022.01.25/ нэг иргэнийг завины их бие дээр гарсан байсныг олсон байна. Тус иргэний хэлж буйгаар хөлөг онгоц Багамын Бимини хотоос хөдөлсөн ч далайн шуургатай нүүр тулж, осолджээ. Мөн зорчигчид бүгд аврах хантаазгүй байсан аж.

Албаныхан осолдсон завинд хууль бусаар хил нэвтрэгсэд зорчиж явж байсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тус ослоос нэг өдрийн өмнө мөн Багамын арлын баруун хэсэгт хэт их хүн ачсан буюу 88 иргэн хууль бусаар зорчиж явсан хөлгийг албаныхан олсон байна. Тус иргэд бүгд Гаитигаас ирсэн байжээ.  

Эх сурвалж: BBC