Хойд Солонгос пуужингийн туршилт хийх үеэр ОХУ-ын ачааны нисэх онгоц дээгүүр нь өнгөрчээ

Хойд Солонгос пуужингийн туршилт хийх үеэр ОХУ-ын ачааны нисэх онгоц дээгүүр нь өнгөрчээ

Өчигдөр/2022.01.25/ Хойд Солонгос улс хоёр баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгос болон АНУ-ын Тагнуулын алба мэдээлсэн. Тэгвэл тус өдөр ОХУ-ын "Илюшин 76" (ИЛ-76) хүнд даацын ачааны нисэх онгоц Шанхайгаас Владивостокийн чиглэлд нисэхдээ Хойд Солонгосын дээгүүр өнгөрчээ.

Өмнөд Солонгосын зүгээс пуужингийн чиглэл болон, туршилтын хугацааг тогтоохоор ажиллаж байгаа тул "Илюшин 76" нислэгтэй хэр ойртсон нь одоогоор тодорхойгүй байна.

Хойд Солонгос улс удаа дараа пуужингийн туршилт хийх болсон тул агаарын тээврийн компаниуд тус улсын дээгүүр нисэхээс татгалзаж, өөр замыг сонгож ирсэн. Гэвч Оросын агаарын тээвэр чухам яагаад Хойд Солонгосын дээгүүр өнгөрсөн нь олон хүний анхаарлыг татаж байгаа юм.

Онгоцны ниссэн чиглэл

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нислэг чиглэлээ өөрчлөх цор ганц шалгаан нь цаг агаарын нөхцөл байдал байдаг. Гэвч Өмнөд Солонгосын цаг уурын агентлаг тус өдөр Шанхайгаас Владивосток хүрэх замд нислэгийн чиглэл өөрчлөх хэмжээний цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсээгүй гэжээ. Одоогоор Пхеньян дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас нислэгийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. 

Эх сурвалж: Nknews




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө