ФОТО: БНМАУ-ын төрийн тэргүүний унаж байсан ЗИЛ автомашиныг Парист дуудлага худалдаагаар худалдана гэв

ФОТО: БНМАУ-ын төрийн тэргүүний унаж байсан ЗИЛ автомашиныг Парист дуудлага худалдаагаар худалдана гэв

Ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр /2022.03.18/ БНМАУ-ын төрийн тэргүүний унаж, эдэлж байсан 1967 оны ЗИЛ-114 лимузиныг Францын нийслэл Парис хотноо “Artcurial” дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Тодруулбал, тус автомашин нь БНМАУ-ын төрийн тэргүүнд зориулагдсан автомашин байсан бөгөөд дуудлага худалдаачид ховор, эртний гэгдэж байгаа ч маш багаар үнэлж байгаа аж. Ойролцоогоор 40-60 мянган еврогоор үнэлсэн байна. Мөн тус лимузинийг улс орнуудын төрийн тэргүүнүүдийн машинуудын музейд удаан хадгалагдаж байгаад 2004 онд Пол гэх цуглуулагч худалдан авсан гэсэн байна. Тухайн үед ЗИЛ-114 хэвийн ажиллагаатай байсан ч сүүлийн арав гаруй жил огт хөдөлгөөнгүй зогсоожээ.

Эх сурвалж: mag.auto.ru

ФОТО: