ВИДЕО: ОХУ Украин руу довтолбол тусламж үзүүлэхгүй байхыг Беларусь улсад анхааруулжээ

ВИДЕО: ОХУ Украин руу довтолбол тусламж үзүүлэхгүй байхыг Беларусь улсад анхааруулжээ

АНУ-ын эрх баригчид ОХУ Украин руу довтлоход тусламж үзүүлбэл “шийдвэртэй хариу арга хэмжээ” авна хэмээн Беларусьт анхааруулжээ.

Тус улсын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс энэ талаар "Хэрэв Беларусь нутаг дэвсгэрээ Украины эсрэг халдан довтлоход ашиглахыг зөвшөөрвөл АНУ болон манай холбоотон, түншүүд шуурхай бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулж байна” гэсэн байна.

ОХУ, Украины хилийн дагуу ойролцоогоор 100 мянга гаруй цэргээ цуглуулж, Беларусь улсад томоохон хүчээ байршуулаад байгаа юм. Улмаар АНУ өнгөрсөн Даваа гарагт Украины хилийн орчим 8700 гаруй цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. АНУ-ын зүгээс хэрэв ОХУ Украин руу дайрвал эдийн засгийн хориг арга хэмжээ авахаас гадна Зүүн Европт барууны цэргийн эвслийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгийг анхааруулж байна.

Ташрамд дурдахад, ирэх сарын эхээр Орос-Беларусийн цэргийн хамтарсан сургуулилт Украин болон НАТО-гийн зүүн бүсийн гишүүн орнуудын хилийн ойролцоо зохион байгуулагдах гэж байна.

ВИДЕО: 

Эх сурвалж: RadioFreeEurope