Маргааш хилийн тэг цэгээс 21 чингэлэг ачаа татаж авна

Маргааш хилийн тэг цэгээс 21 чингэлэг ачаа татаж авна

Энэ нэгдүгээр сарын 11-нээс /2022.01.11/ Экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын -Үүд боомтод ажиллаж байгаа билээ.

Тээвэрлэлтийг эхлүүлснээс хойш хилийн цаана гацсан 985 чингэлгээс 809 чингэлгийг татаж аваад байгаа бол маргааш /2022.01.27/ хилийн тэг цэгээс 19 ширхэг 40 футын чингэлэг, 2 ширхэг 20 футын чингэлэг бүхий ачааг татан авахаар төлөвлөжээ. Тус чингэлэгийн дотор хоёр ширхэг 40 футын чингэлэгтэй тахианы мах, гурван ширхэг 40 футын чингэлэгтэй тахианы мөч багтаж байгаа аж.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө