Нурсултан Назарбаевын бүх насаараа даргалах эрхийг цуцалжээ

Нурсултан Назарбаевын бүх насаараа даргалах эрхийг цуцалжээ

2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Казахстан улсын эрх баригчид автомашины зориулалт бүхий шингэрүүлсэн хийн үнийг чөлөөлсөн. Гэвч уг шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа үнэ нь нэг шөнийн дотор хоёр дахин өсөж, үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.

Үүнийг даган энэ нэгдүгээр сарын 19-ны өдөр /2022.01.19/ Мажилис буюу Казахстаны парламентын доод танхимын депутатууд Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт олгосон Аюулгүйн зөвлөл болон Ардын ассамблейг бүх насаараа даргалах эрхийг цуцлах тухай нэмэлт өөрчлөлтийг баталж, өнөөдөр /2022.01.27/ тус улсын парламентын дээд танхим баталсан байна. Харин одоо дээрх нэмэлт өөрчлөлтийг одоогийн тус улсын төрийн тэргүүн батлах үлдэж байна гэв.