М.Оюунчимэг: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ

М.Оюунчимэг: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ

Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу Сангийн яам хэрхэн нэмэгдүүлэх талаар ажиллаж, УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш 14.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулганы товыг зарласан захирамж гаргаад байгаа юм.

Тэгвэл тэтгэвэр тэтгэмжийг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа дараах мэдээлэл нийтэлсэн байна.

Тэрбээр "Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийн 500,000 болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. НББХ энэ асуудлаар ХНХ-ийн сайдад үүрэг чиглэл өгсөн. Үүн дээр Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганаа маргаашаас эхлүүлэх захирамж ч гаргалаа хэмээсэн байна" гэжээ. 




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө