Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж,  бодлогын хүүг өсгөх эсэхийг хэлэлцэнэ

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг өсгөх эсэхийг хэлэлцэнэ

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Хурлаар 6 хувь байгаа бодлогын хүүг өсгөх эсэхийг хэлэлцэх юм.

2020 оны арван нэгдүгээр сараас хойш бодлогын хүү түүхэн доод түвшинд байв. Гэвч инфляцын өсөлт олон сар үргэлжилж буй тул Монгол банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдах болжээ.

Өнгөрсөн сарын байдлаар инфляц нийслэлд 14.8, улсын хэмжээнд 13.4 хувь байсан. Бидний өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг инфляцаар илэрхийлдэг. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө