Хот хооронд нийтийн тээврээр 39 чиглэлд үйлчилж байна

Хот хооронд нийтийн тээврээр 39 чиглэлд үйлчилж байна

Сар шинийн баярын өдрүүдэд хот хооронд нийтийн тээврээр 39 чиглэлд үйлчилж байна.

Тодруулбал, нийслэл хотоос 237 тээврийн хэрэгсэл, аймаг, орон нутгаас Улаанбаатар хот руу 149 тээврийн хэрэгсэл, нэмж 25 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа аж.

Хот хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Баянхонгор аймгийн
Баянхонгор сум, Завхан аймгийн Улиастай сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд буюу аймгийн төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг байна.

Шинийн 1 болон 2-нд 23 чиглэлд үйлчилгээг үзүүлэх юм. Шинийн 3-наас эхлэн тээвэрлэлтийг 54 чиглэлд
үзүүлж хэвийн үйл ажиллагаанд шилжинэ гэж АТҮТ-өөс мэдээллээ.