Өнөөдөр гахай өдөр

Өнөөдөр гахай өдөр

Аргын тооллын 2 сарын 3, Бархасвадь гараг. Билгийн тооллын 2, Чөдөр одтой улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8:17 мандан, 17:55 жаргана.

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.  Эл өдөр хууль цааз батлах, гаргах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх,  мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үйдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод ургаш мөрөөн гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.