ТОДРУУЛГА: Хөдөө орон нутгийг зорьж буй иргэд хурдаа тааруулах, хүүхдийг аюулгүй тээвэрлэх шаардлагатай байна

ТОДРУУЛГА: Хөдөө орон нутгийг зорьж буй иргэд хурдаа тааруулах, хүүхдийг аюулгүй тээвэрлэх шаардлагатай байна

Хотоос гарч байгаа хөдөлгөөн их байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иргэд ихэвчлэн гэр бүлээрээ хөдөө орон нутаг руу зорьж байгаа аж.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас зарим зүйлийг тодрууллаа.  Тэрбээр "Хөдөө орон нутгийг зорьж буй иргэд хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд анхаарах шаардлагатай бөгөөд тээврийн хэрэгслийнхээ хурдыг зам орчиндоо тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, зорьсон газар руугаа тайван явахыг зөвлөж байна.

Ихэвчлэн аав, ээждээ золгох хүмүүс явж байна. Тиймээс бид хүрэх газартаа аюулгүй хүрээсэй гэж зөвлөж байгаа юм. 

Мөн энэ өдрүүдэд нийслэлд 1000 гаруй цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Шинийн нэгний өдөр тэг зогсолт хийсэн газар үгүй. Зарим газарт хөдөлгөөн удааширсан ч тээврийн цагдаагийн алба хаагчид хурдан шуурхай зохицуулалт хийж хөдөлгөөнийг эрчимжүүл байна. Түүнчлэн өнөөдөр цагдаагийн алба хаагчид замын голд нохойтой үүрэг гүйцэтгэж байна" гэлээ.




Өнөөдөр луу өдөр

12 цагийн өмнө