Өнөөдөр билгийн тооллын XVII жарны усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн 02-ны өдөр. Энэ өдрийн сарыг хүмүүс ихэд бэлэгшээдэг. Учир нь шинийн хоёрны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явдаг гэж бэлэгшээдэгтэй холбоотой ажээ. Иймээс хормын дотор гараад өнгөрдөг хавирган сарыг олж харвал заавал хүслээ шивнэж домнодог.
