Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 2 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 4, Шувуун хошууч одтой шар хулгана өдөр. Өдрийн наран 8:16 мандан, 17:56 жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр  гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын уур орох улирал 5 цаг 00 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна. 




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө