СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нууранд живсэн LEXUS-570 маркийн автомашиныг татан гаргалаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нууранд живсэн LEXUS-570 маркийн автомашиныг татан гаргалаа

Өчигдөр Хатгал тосгоны Ашихай үзүүр гэдэг газар  Хөвсгөл нуурт цагаан өнгийн LEXUS-570 маркийн автомашин  хажуу бөөрөөрөө  цөмөрсөн байна.  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн тасгаас 1 алба хаагч, тусгай хамгаалалтын газрын 1 алба хаагч ажиллаж LEXUS-570 маркийн автомашиныг татан гаргалаа.

Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, зарим хэсгүүдэд мөсний бат бэх чанар алдагдах, цөмрөх магадлалтай  хүн, мал, автомашин техниктэйгээр зорчиход эрсдэл үүсэж байна.

Мөн нууранд олон хар, цагаан хил гарч, өрхүүд үүссэн байна.  Иймд иргэд та бүхэн сар шинийн баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зайлшгүй шаардлагаар хөдөлгөөн үйлдэхдээ  баталгаат зам гүүрээр зорчих, дулаан хувцас бэлтгэх,  шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохгүй байх, мөс цөмрөх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас  анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ