Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны засал номыг цахимаар уншина

Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны засал номыг цахимаар уншина

Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгахаар болсон байна. Тодруулбал, тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд хийлгэх ёстой жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтан А.Жамьяансүрэн "Сар шинийн өдрүүдэд Гандангийн касс хэвийн ажиллана. Түүнчлэн иргэд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. My.gandan.mn сайтад өөрийн овог нэр төрсөн он сараа бүртгүүлснээр хурал номоо цахимаар уншуулах боломжтой. Шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна" гэж хэвлэлд мэдээлэл өгчээ.