Эрхмийн дээд эрүүл мэнддээ анхаараад хөнгөлөлт эдлээрэй

Эрхмийн дээд эрүүл мэнддээ анхаараад хөнгөлөлт эдлээрэй

Ажил, амьдралынхаа талбарт хийж бүтээх, хэрэгжүүлэх олон төлөвлөгөө, дэврүүн эрмэлзлээр бар жилийг эхлүүлж байна уу? Аялах, шинэ зүйл эхлэх, бүтээл туурвилынхаа эхний цэгийг хатгах, өөрийгөө сорих...  Зорилго, зорилтын тань жагсаалтад урагш алхах, ялалтад тэмүүлэхэд тань шат болох төлөвлөгөөгөөр дүүрэн буй гэдэгт үл эргэлзэнэ.

Эрүүл, тайван оршиж, энэ бүх төлөвлөгөө, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн эх нь эрүүл бие, саруун ухаан билээ. Дэлхий дахинд тархсан цар тахал, агаар, орчны бохирдол, стресс бухимдал зэрэг бие, сэтгэлийн эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөх хүчин зүйл цөөнгүй.

Эрхмийн дээд эрүүл мэндээ хамгаалахын тулд урьдчилсан үзлэгт жилдээ нэг удаа хамрагдах, өөрийн болон хайртай бяцхан үрсийнхээ шүд, амны хөндийн эрүүл ахуйг сахих, дасгал хийх, йогоор хичээллэх, сэтгэлзүйгээ тогтвортой, тайван байлгах, чанартай хүнсийг зохистой хэрэглэх зэрэг энгийн алхмуудыг зорилт, зорилгынхоо жагсаалтад багтаагаарай.

Энгийн ийм алхмуудыг эрүүл, жаргалтай амьдралын төлөө хийгээд хөнгөлөлт эдлэх боломжийг ч ашиглаарай.

ХААН Банкны Сигначер картаар дараах байгууллагаар үйлчлүүлээд 5-10 хувийн хөнгөлөлт эдлээрэй.