ВИДЕО: Орон нутгийн замд нийт 71 цэгт 151 албан хаагч хурд хэмжиж байна

ВИДЕО: Орон нутгийн замд нийт 71 цэгт 151 албан хаагч хурд хэмжиж байна

Сар шинийн баярын өдрүүдэд шалган нэвтрүүлэх цэгийн 7 цэгээр Улаанбаатар хот руу нийт 6575 тээврийн хэрэгсэлтэй 17390 иргэн орж, 11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 хүн гарсан байна.

Тээврийн цагдаагийн албаныхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 414 зөрчлийг илрүүлжээ. Мөн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэн байна. 

Орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Тодруулбал, орон нутгийн замд нийт 70 цэгт 151 алба хаагч 24 цагаар 50-100 км тутамд хяналт тавин ажиллаж байгаа аж. 

Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүргэгдээгүй байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг зөвлөж байна. 

ҮЗЭХ: