Иргэний толгойн тус газарт чулуугаар цохиж, цөмлөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

Иргэний толгойн тус газарт чулуугаар цохиж, цөмлөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

Өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хороонд "Ойм жим" амралтын газарт хамт байсан хүнийхээ толгойн тус газарт чулуугаар цохиж, духны ясыг цөмлөж биед хүнд зэргийн гэмтэл учруулсан хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хэрэг гарчээ. Иймд тус этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.  Тухайн этгээд нь 31 настай, 170-175 см өндөр, 70-75 кг жинтэй бор царайтай байна. Та бүхэн тус иргэнийг харсан бол цагдаагийн байгууллагын шуурхай утсанд мэдээлэл өгнө үү.