Г.Хажидмаа: Эмзэг бүлгийн иргэдийн газар тариалан эрхэлдэг талбайг албан тушаалтнууд өмчилсөн байна

Г.Хажидмаа: Эмзэг бүлгийн иргэдийн газар тариалан эрхэлдэг талбайг албан тушаалтнууд өмчилсөн байна

Өнөөдөр /2022.02.07/ иргэн Г.Хажидмаа эмзэг бүлгийн иргэдийн газар тариалан эрхэлдэг талбайн асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж Төрийн ордны баруун хаалганы дэргэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би бүтэн жил хотын даргад хүсэлт гаргаж шаардлаа, үүдэнд нь суулт хийгээд хүртэл үр дүнд хүрсэнгүй. Өнөөдөр Монгол Улсын иргэн нэг га газарт ногоо тарихын тулд төрд 20 сая төгрөг тушаадаг тогтолцоо бий болсон байна. Нийслэлийн харьяа 500 гаруй эмзэг бүлгийн иргэд 200 га газарт ногоо тарьж байсан. Гэтэл энэ газрыг өнөөдөр ашиглуулахгүй байгаа. 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүний ард дор хаяж хоёр хүн гэхээр нийт 1,500 орчим хүн эндээс амьжиргаагаа залгуулдаг байсан. Гэтэл тэдгээр иргэдийн ногоо тарьдаг байсан газрыг дээрэмдээд, улсын хөрөнгөөр ухсан худагтай газрыг өмчлүүлсэн байх магадлалтай байна” гэв. Иймд тэрбээр тухайн газарт эмзэг бүлгийнхнийг ногоо тарих боломжоор хангахыг шаардаж байгаа гэжээ.