Н.Сугар: Иргэн Г.Хажидмаа газрын албанд зохих ёсны өргөдөл, материалаа өгөөгүй байж 10 га газрыг өмчлөхийг шаардаад байгаа

Н.Сугар: Иргэн Г.Хажидмаа газрын албанд зохих ёсны өргөдөл, материалаа өгөөгүй байж 10 га газрыг өмчлөхийг шаардаад байгаа

Өнөөдөр /2022.02.07/ иргэн Г.Хажидмаа эмзэг бүлгийн иргэдийн газар тариалан эрхэлдэг талбайн асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж Төрийн ордны баруун хаалганы дэргэд мэдээлэл хийсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэрбээр “Нийслэлийн харьяа 500 гаруй эмзэг бүлгийн иргэд 200 га газарт ногоо тарьж байсан. Гэтэл энэ газрыг өнөөдөр ашиглуулахгүй байгаа. 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүний ард дор хаяж хоёр хүн гэхээр нийт 1,500 орчим хүн эндээс амьжиргаагаа залгуулдаг байсан. Гэтэл тэдгээр иргэдийн ногоо тарьдаг байсан газрыг дээрэмдээд, улсын хөрөнгөөр ухсан худагтай газрыг өмчлүүлсэн байх магадлалтай байна” гэв. Иймд тэрбээр тухайн газарт эмзэг бүлгийнхнийг ногоо тарих боломжоор хангахыг шаардаж байгаа гэсэн юм.

Харин энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар бидэнд өгсөн тодруулгадаа, “иргэн Г.Хажидмаа нь өнгөрсөн найм, есдүгээр сараас Хотын даргад эмзэг бүлгийн иргэдийн газар тариалан эрхэлдэг талбайн асуудлаар хүсэлт гаргасаар байгаа юм. Тус хүсэлтийн дагуу улсын төсвөөс 2022 оны энэ хавар тус газрыг ашиглахыг зөвшөөрсөн ч өмчлөхийг шаардаад байгаа. Тэрхүү газар нь Захирагчийн ажлын албаны мэдлийн газар байгаа юм. Ямар нэгэн алба хаагч тэр газрыг өмчилсөн авсан зүйл огт байхгүй. Ташаа ойлголт. Хэрвээ үнэхээр тэрхүү газрыг өмчилмөөр байвал 20 хүний иргэний үнэмлэх өөр юу байна материалаа бүрдүүлээд газрын албандаа өгөөд хууль ёсны дагуу өргөдлөө өгвөл шийдэгдэх асуудал атал ганцхан өөрийнхөө үнэмлэхийг өгчхөөд 10 га газар 20 хүн өмчилнө гээд байгаа юм” гэв.