Хаданд хашигдаж буух боломжгүй болсон иргэнийг авран хамгаалжээ

Хаданд хашигдаж буух боломжгүй болсон иргэнийг авран хамгаалжээ

Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Рашаант” гэдэг газар нэг хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан малчин С /32 настай, эрэгтэй/ нь 18 бог малын хамт 200 м орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байсныг 1 цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас буулгажээ.