ТОДРУУЛГА: Гал унтраах ангийн жолооч зогсоолоос хөдлөх үедээ ажилтнаа дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

ТОДРУУЛГА: Гал унтраах ангийн жолооч зогсоолоос хөдлөх үедээ ажилтнаа дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Өнөөдөр /2022.02.09/ Хан-Уул дүүрэгт байх Гал унтраах дугаар ангийн гал унтраах автомашины жолооч зогсоолоос хөдлөж, ухрах үедээ нэг ажилтнаа автомашины хойд дугуйгаараа дайрснаас хохирогч газар дээрээ амьсгал хураасан хэрэг гарчээ. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.