Гурван настай хүүхэд унаж амиа алдсан байрны лифтийг одоог хүртэл засаагүй байна

Гурван настай хүүхэд унаж амиа алдсан байрны лифтийг одоог хүртэл засаагүй байна

Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдрийн 17:40 минутын орчимд хаалга нь эвдэрсэн лифт тулж зогссон гурван настай хүү долоон давхраас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Олон нийтийг цочроосон уг хэргийн дараа иргэд тус байрны СӨХ болон компанид хариуцлага тооцохыг шаардаж байв. Мөн албаныхан байрнуудын лифтний аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийхээ мэдэгдэж байсан. Гэвч уг харамсалтай явдлаас хойш хоёр долоо хоног өнгөрч байхад байрны лифт засагдаагүй хэвээр байгааг оршин суугчид болон эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, одоог хүртэл хүү унаж эндсэн давхрын лифтэнд зөвхөн скочоор тэмдэглэгээ хийсэн байдалтай байгаа аж.

Эргэн сануулахад, цагдаагийн байгууллагаас тус хэрэгт холбогдуулан СӨХ болон компанийг шалгаж байна гэсэн мэдээллийг өгсөн байдаг.