АТГ: Хөгжлийн банкны зээлдэгч нарын нуугдмал хөрөнгийг илрүүлэн, битүүмжилж төрийн хохиролгүй болгоно

АТГ: Хөгжлийн банкны зээлдэгч нарын нуугдмал хөрөнгийг илрүүлэн, битүүмжилж төрийн хохиролгүй болгоно

АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд оруулсан  52 зээл нь Хөгжлийн банкны тухай болон зээлийн журам, бодлогын баримт бичгүүд зэрэгт нийцүүлж олгосон эсэх,  зээл олгосон албан тушаалтнууд нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээлдэгч нарт давуу байдал бий болгосон эсэх, аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан эсэх, мөн төрд хохирол учруулсан эсэхээр мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулагдан шалгах ажиллагаа эхлүүлээд байна. 

Энэ хүрээнд Хөгжлийн банканд учруулсан хохирлыг барагдуулахаар дараах арга хэмжээг авч ажиллаж байна. 

  • Зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээ цуцлуулах, зээлийг эргэн төлүүлэх,
  • Зээлдэгч компанийн болон тухай компанийн хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгө, дансанд захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох,
  • Зээлдэгч компаниудын эцсийн эзэмшигчийг тогтоох болон эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлж, битүүлжлэн төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх,
  • төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлд анхаарч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 8.5 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн" гэв. Мөн тэрбээр "АТГ-аас Хөгжлийн банкнаас зээл авсан  ч зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, чанаргүй зээлийн ангилалд орсон компани, аж ахуйн нэгжийн хөрөнгийг битүүмжилж, төрийг хохиролгүй болгоно хэмээн мэдээлсэн. Тэгвэл мөн зээл гарагах, шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтануудын хөдлөх болон үл хөдлөхийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлалт тогтоож байгаа аж" гэлээ.