Хавдрын эмнэлгийн ТУЗ-д Б.Оюунгэрэл, Л.Мөнхбаясгалан нар орох гэж байгааг ЭМЧ нар эсэргүүцэж эхэлжээ

Хавдрын эмнэлгийн ТУЗ-д Б.Оюунгэрэл, Л.Мөнхбаясгалан нар орох гэж байгааг ЭМЧ нар эсэргүүцэж эхэлжээ

Тун удахгүй /тов тодорхойгүй/ Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийг шинэчлэн батлах нь. ТУЗ-д ямар хүмүүсийг оруулах нь нэгэнтээ тодорхой болсон бөгөөд албажуулах үйл ажиллагаа эхэлж, албан бичгүүд нь гарчээ. 

-АТГ-Т ШАЛГАГДАЖ БУЙ Д.МӨНХТУЯА НЬ Ж.ЧИНБҮРЭНГИЙН "ХҮН" ГЭГДЭХ БӨГӨӨД ТУЗ-ИЙН ГИШҮҮНД СОНГОГДОХ ЁС ЗҮЙГҮЙ ГЭЛЭЭ -

ХСҮТ-ийн ТУЗ-ийн есөн гишүүний гурвыг эмч ажилчдын төлөөллөөс, нөгөө гурвыг нь иргэдийн төлөөллөөс, үлдсэн гурвыг төрийн захиргааны байгууллагаас сонгодог байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар; 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС

  1. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
  2. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл
  3. Эмч н.Түвшинжаргал нарыг сонгосон байна.

Гэхдээ ХСҮТ-ийн зарим эмч, ажилчид Б.Мөнхбаясгалан, Б.Оюунгэрэл нарыг эсэргүүцэж оронд нь хавдрын өвчнөөр өвдсөн иргэдийн ар гэрийнхнийг ТУЗ-д оруулах ёстой гэсэн шаардлагыг удирдлагууддаа тавьж байгаа аж.

Учир нь Б.Мөнхбаясгалан, Б.Оюунгэрэл нар нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй найз нөхдийн харилцаатай учир эрх ашгийн зөрчил гаргаж мэднэ гэж хардаж буй аж.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛӨӨС

  1. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл
  2. ЭМДЕГ-ын төлөөлөл
  3. Сангийн яамны газрын дарга Ганбатыг оруулжээ. Эдгээр  байгууллагын төлөөлөл нь хуулийн дагуу заавал ТУЗ-д орох ёстой аж.

ЭМЧ, АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛЛӨӨС

  1. Мэс заслын хоёр эмчээс гадна ХСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Мөнхтуяа нар орсон байна.

Д.Мөнхтуяагийн хувьд Ж.Чинбүрэнгийн ойрын “хүн” гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Түүнийг ХСҮТ-ийн ажилчдын 24/3-р байранд 51, 52, 53 тоот болон нэг давхрын үйлчилгээний зориулалттай байр, нийт 4 байрыг албан тушаалаа урвуулан ашиглан авсан байж болзошгүй гэх хэргээр АТГ-т шалгаж буй аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус 9 гишүүний 5 нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ямар нэгэн хамааралтай гэх. Энэ нь ТУЗ дээр Ж.Чинбүрэн гишүүн өөрийн шийдвэрээ эдгээр хүмүүсээр дамжуулан гаргуулах магадлалтай гэсэн үг юм. ТУЗ нь захирлыг томилно, эмнэлгийн ажлыг хянана, төсвийн зарцуулалтыг хянах үүрэгтэй.  Тэгэхээр Ж.Чинбүрэн гишүүний төлөөлөл таван хүн байгаа нь захиралтай хамтарч төсвийг хууль бусаар захиран зарцуулах магадлалтай гэж үзэж буй аж. Учир нь таван хүн дэмжвэл асуудал шийдэгддэг байна. Харин эмч, ажилчдыг төлөөлж буй хоёрхон хүнийг ТУЗ-д оруулж буй нь хангалтгүй гэж эмч, ажилтнууд үзэж буй юм байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө