Б.Бат-Эрдэнэ: “Хөх сувд” мөсний баярын үеэр Хөвсгөл нууран дээр машин зогсоохгүй

Б.Бат-Эрдэнэ: “Хөх сувд” мөсний баярын үеэр Хөвсгөл нууран дээр машин зогсоохгүй

“Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд гуравдугаар сарын 2-5-нд 21 дэх жилдээ болно. Тус баяраар Хөвсгөл нууран дээр машин, техник зогсоохгүй гэдгийг Байгаль орчин, саялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр, "Байгальд хийх арга хэмжээнүүд байгаль орчноо сүйтгэдэг байх ёсгүй. Хөвсгөл нуурийн экосистемийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан олон ажлууд Хөвсгөл нуур орчимд хэрэгжиж байна. Энэ жил Хөвсгөл нуурт “Хөх сувд” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуучлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна. Тухайлбал, нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй, машин зогсох талбайг тусгайчлан өөр газар бэлдэх, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00 г.м) зохион байгуулалтыг хийнэ” гэлээ.