“Цагаанхад” суурьшлын бүсэд болон битүүмжлэгдсэн тээврийн багуудын Хятад-Монголын PCR шинжилгээгээр коронавируст халдварын эерэг тохиолдол өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж батлагдсантай холбоотойгоор Гашуунсухайт боомтод иргэн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны 2 дугаар сарын 10-аас 17-ны өдрийг дуустал долоон хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоохоор болжээ.
Тогтоосон хатуу хөл хорионы хугацанд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд, аж ахуй нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, Цагаан хад суурьшлын бүсийн ариутгал халдваргүйжуулэлтийг иргэн, аж ахуй нэгж байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд хийхийг Гашуунсухайн боомтын зөвлөл, Шуурхай штабаас анхааруулсан байна.