Өнөөдөр /2022.02.10/ Монголд амьдардаг Өвөр Монгол иргэд мэдээлэл хийлээ.
Тэд, “Монгол туургатны тусгаар тогтнолын гол бэлэг тэмдэг болсон үндэсний өв соёл Монгол бичгээ түгээн дэлгэрүүлье. Ер нь бол төр засгаас барьж байгаа бодлого бол төрийн албыг Монгол бичгээрээ хөтлөх болсонтой холбогдуулан Монголд байгаа Өвөр Монгол иргэд маань хамтраад нийт төрийн албан хаагчид шат шатны боловсролын Монгол бичгийг үнэ төлбөргүй заая гэсэн уриалга гаргасантай холбоотой одоо YES Монгол бичиг гэсэн аяныг эхлүүлэхээр болж байгаа.
Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн жилүүдэд Өвөр Монголд ямар нөхцөл байдалтай байгаа YES naadam, NO naadam олон талын явуулгатай улс төрийн шинжтэй ч гэсэн үйл явдлууд болж байсан. Эдгээрийн гол учир шалтгаан бол Өвөр Монгол улсад боловсролын тогтолцоонд маш том өөрчлөлт орж, Монгол хэлийг ялгаварлан гадуурхах Монгол бичгийг сургалтын системээс хасах гэсэн ийм бодлогууд явагдаж, үүний эсрэг Өвөр Монголчууд нэгдэж тэмцсэнээр ямар ч байсан Монгол хэлээр сургалтын системээ авч үлдсэн. Гэхдээ зарим нэг байдлаар Өвөр Монголд боловсролын систем бодлогоос одоо Монголын түүхийн хичээлийг хассан зүйлүүд байгаа. Тэгэхээр Монголд байгаа Өвөр Монголчууд нэгдээд санаачлаг гаргаад Монголын төрийн бүх байгууллагуудад Монгол бичгийг үнэ төлбөргүй заая гэсэн ийм санаачлалыг гаргаад явж байна” гэсэн юм.