Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцож байхаар болсон бөгөөд шатахууны үнийн зөвлөлийн шийдвэрээр АИ 92 бензиний үнийг хэд хэдэн удаа нэмсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар АИ 92 шатахууны үнэ мөн 45-50 төгрөгөөр нэмэгдсэн байна. Одоогоор "Шунхлай"-н ШТС-д АИ-92 шатахууны үнэ 2240, "Петровис"-ийн ШТС-д 2285 төгрөг байна.