СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ваннтай усанд орж байгаад тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ваннтай усанд орж байгаад тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарчээ

Энэ хоёрдугаар сарын 09-ны өдөр /2022.02.09/ Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нэгэн орон сууцанд усанд орж байсан эмэгтэй тогонд цохиулж, нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдөр 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагын тусгай дугаарт "Угаалгын өрөөндөө эмэгтэй хүн тогонд цохиулж нас барсан байна" гэх дуудлага мэдээллийн дагуу очиход тус орон сууцанд амьдардаг 21 настай Д-гийн орж байсан ваннтай усанд уртасгагч залгуур унаснаас тогонд цохиулж нас барсан байна.