ВИДЕО: "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна

ВИДЕО: "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд эхэллээ. 

Энэ үеэр тус хэлэлцүүлгийг зохион байгуулж буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Монгол Улсын хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирээд байна. Учир нь тус банкнаас олгосон нийт зээлийн 60 орчим хувь нь эргэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй, найдваргүй чанаргүй зээлийн ангилалд орсон. Зээлээ төлөхгүй улсыг хохироогоод байгаа муу түүхтэй компаниудыг судлаад үзэхээр ихэнх нь улст төрийн хүрээнийхэнтэй холбогдож байгаа нь бидний бэлтгэсэн баримтуудаас тодорхой харагдаж буй. Тиймээс бид тус банкны бие яагаад муудав, хэн ийм байдалд хүргэв, хэрхэн өрийг барагдуулах талаар энэхүү хэлэлцүүлэг дээр ний нуугүй ярих болно" гэв.

Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкыг үндсэн чиг үүргээр ажиллуулахад улстөрчдийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэгт салбарын төлөөллүүд гарц, шийдэл эрэлхийлэхэд орших юм.

“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, Монгол банкны удирдлагууд Сангийн яам, УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, МАН -Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам зэрэг бусад улс төрийн намуудын төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийн холбоо, Зээл авсан ААН-үүдийн төлөөлөл, эдийн засагчид, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож байна. 

ҮЗЭХ: