Н.Мандуул: Нэгдүгээр сарын 20-ноос хойш 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн

Н.Мандуул: Нэгдүгээр сарын 20-ноос хойш 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг эхэллээ.

Хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул цахимаар оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хөгжлийн банкны нийт зээлийн 55 орчим хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Хөгжлийн банк ирэх оны сүүлээр нийтдээ 800 сая ам.долларын төгрөгийн гадаад бондын төлбөрийг төлнө. Хэрэв зээлдэгчид зээлээ төлөхгүй бол банкны үйл ажиллагаанд хүндрэл учирна. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна" гэлээ.